A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгаж, Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбууд зөвлөсүгэй.

3. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцад дүн шинжилгээ хийж, түүний үр дүнг Засгийн газарт жил бүр танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД