A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 310

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 4 машины гараашийг Улсын ерөнхий прокурорын газрын балансад шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД