A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 284

Улаанбаатар хот

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ (хүүхдийн хөгжил,хамгаалал...)

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллыг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах гурав дахь шатны үйл ажиллагааны чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2009 оны үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахын зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнд нэгдсэн хяналт-шинжилгээ хийхэд шаардагдах хөрөнгийг 2009 оны төсвийн багцдаа тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД