A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ,БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт, балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1-р хавсралтад 2010-01-06-ны 04 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон).

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР