A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРӨӨГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Г.ЦЭНДСУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД