A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Эрүүл мэндийн тухай хуулийн 261 .1. 3-т заасан мөнгөн тусламжийг 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 5 жил ажиллаж байгаа их эмч, бага эмч, сувилагчид олгоно.

/Энэ зүйлд 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ