- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөж албан тушаалын сул орон тоо гарсан бол тухайн албан тушаалд төрийн албан хаагчийг шинээр томилох тохиолдолд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан дор дурдсан хуулиудыг дагаж мөрдөнө:
1/ Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай; |
2Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай; |
3/Архивын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
4/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай; |
5/ Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
6/Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
7/Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
8/Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
9/Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
10/Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
11/Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай; |
12/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; |
13/Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
14/Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; |
15/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай. |
2 дугаар зүйл. 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалтыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A