A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ТОГТООМЖ,ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ,СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ХУУЛЬ ТОГТООМЖ,ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ,СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, 11.2.1-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийг Хууль зүйн үндэсний хүрээлэн болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм, орон тооны хязгаарыг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.

3. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулж "Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ