A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 05 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД

Зээлийн дугаар 2621- МОН (ТС) Буцалтгүй тусламжийн дугаар 0119-МОН (ТС)

[Зээл 2087-MOН-ийн нэмэлт санхүүжилт]

МОНГОЛ УЛС,

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

ХООРОНДЫН

санхүүжилтийн ХЭЛЭЛЦЭЭР

(Тусгай үйл ажиллагаа)

(Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт )

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

FAS: MOН 35377

санхүүжилтийн ХЭЛЭЛЦЭЭР

(Тусгай үйл ажиллагаа)

МОНГОЛ УЛС (цаашид "Хүлээн авагч" гэх) болон АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК (цаашид "АХБ" гэх) хооронд 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Санхүүжилтийн ХЭЛЭЛЦЭЭР нь

(А) Хүлээн авагч болон АХБ-ны хооронд 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр (Зээл 2087-МОН: Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл) (цаашид "Эхний зээлийн хэлэлцээр" гэх), 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн захиагаар оруулсан Эхний зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Хүлээн авагч нь Эхний зээлийн хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад тодорхойлсон төсөл (цаашид "Эхний төсөл" гэх)-ийг хэрэгжүүлэх зорилгоор АХБ-ны Тусгай сангаас хорин найман сая гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун тавин зургаа зууны наян зургаан Зээлжих тусгай эрхийн (28, 343,456.86 ЗТЭ) зээлийг (цаашид "Эхний зээл" гэх) хүлээн авсан.

(Б) Хүлээн авагч нь Зээлийн хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад тодорхойлсон Эхний төсөл (цаашид "Төсөл" гэх)-ийг хэрэгжүүлэхэд гарсан нэмэлт зардлыг санхүүжүүлэх зорилгоор АХБ-наас нэмэлт зээл болон буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасан,

(В) АХБ уг хүсэлтийг хүлээн авч, Хүлээн авагчид АХБ-ны Тусгай сангаас дараахь нөхцлөөр нэмэлт зээл болон буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсний дагуу байгуулагдаж байгаа бөгөөд

Талууд дараах асуудлаар харилцан тохиролцов. Үүнд:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Зээлийн зохицуулалт болон Буцалтгүй тусламжийн зохицуулалт, Тодорхойлолт

1.01 АХБ-ны 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн Тусгай үйл ажиллагааны зээлийг зохицуулах журам (цаашид "Зээлийн журам" гэх)-ын бүх заалт нь дараахь өөрчлөлтийг харгалзан энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт бүрэн тусгагдсан мэт адил хүчинтэйгээр мөрдөгдөнө. Үүнд:

(а) Зээлийн журамд "Зээлийн хэлэлцээр" гэсэн томьёолол гарах бүрд "Санхүүжилтийн хэлэлцээр" гэж ойлгоно.

(б) Зээлийн журамд "Зээлдэгч" гэсэн томьёолол гарах бүрд энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн оршил хэсэгт тодорхойлсны дагуу "Хүлээн авагч" гэж ойлгоно.

1.02 АХБ-ны 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Тусгай үйл ажиллагааны Буцалтгүй тусламжийг зохицуулах журам ("Буцалтгүй тусламжийн журам" гэх)-ын бүх заалт нь дараахь өөрчлөлтийг харгалзан энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт бүрэн тусгагдсан мэт адил хүчинтэйгээр хэрэглэгдэнэ. Үүнд:

(а) Буцалгүй Тусламжийн журамд "Буцалтгүй тусламжийн хэлэлцээр" гэсэн томьёолол гарах бүрд "Санхүүжилтийн хэлэлцээр" гэж ойлгоно.

(б) Буцалтгүй тусламжийн журамд "Хүртэгч тал" гэсэн томьёолол гарах бүрд энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн оршил хэсэгт тодорхойлсны дагуу "Хүлээн авагч" гэж ойлгоно.

1.03 Зээлийн журам, Буцалтгүй тусламжийн журам болон Эхний зээлийн хэлэлцээрт гарсан нэр томъёо нь өөрөөр шаардаагүй тохиолдолд энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт ижил утгаар хэрэглэгдэнэ. Үүнээс гадна дараахь нэр томъёо дор дурьдсан утгатай байна. Үүнд:

(а) "АХБ-ны зээлийн зарцуулалтын гарын авлага" гэдэг нь АХБ-ны 2007 оны 1 дүгээр сард батлагдсан Зээлийн зарцуулалтын журам ба түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлнэ.

(б) "FIDIC" гэдэг нь олон улсын инженер зөвлөхийн холбоог хэлнэ.

(в) "Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам" гэдэг нь Хүлээн авагчийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам эсвэл түүнийг залгамжлагч байгууллагыг хэлнэ.

(г) "Хэсэг" гэдэг нь Эхний зээлийн хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан Төслийн хэсгийг хэлнэ.

(д) "ТХН" гэдэг нь Төсөл хэрэгжүүлэх нэгжийг хэлнэ.

(е) "Худалдан авах журам" гэдэг нь АХБ-ны 2007 оны 2 дугаар сард батлагдсан Худалдан авах журам ба түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлнэ,

(ё) "Худалдан авах төлөвлөгөө" гэдэг нь Хүлээн авагч болон АХБ-ны харилцан зөвшөөрсөн 2010 оны 2 дугаар 11-ний өдрийн Төслийн худалдан авалтын төлөвлөгөөг хэлнэ. Худалдан авалтын төлөвлөгөө нь Худалдан авах журам болон АХБ-тай тохиролцсон бусад тохиролцооны дагуу үе үе шинэчлэгдэж байх болно,

(ж) "Төсөл хэрэгжүүлэх байгууллага" гэдэг нь Зээлийн журмын зорилт, хүрээний дагуу Төслийн хэрэгжилтийг ханган ажиллах Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам эсвэл түүнийг залгамжлах АХБ хүлээн зөвшөөрсөн байгууллагыг хэлнэ.

(з) "ТУХ" гэдэг нь Төслийн удирдах хороог хэлнэ.

(и) "Ажил" гэдэг нь Зээлийн болон Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын болон бусад ажлыг хэлэх ба үүнд өрөмдлөг, зураглал, төсөлтэй холбоо бүхий нэг удаагийн ажлууд буюу эцэслэн бэлэн болох контракт хамрагдах бөгөөд харин зөвлөх үйлчилгээ хамрагдахгүй болно.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Зээл болон Буцалтгүй тусламж

2.01 АХБ-ны Тусгай сангийн нөөцөөс дараахь хэмжээний хөрөнгийг энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу Хүлээн авагчид олгохыг зөвшөөрөв. Үүнд:

(а) таван сая нэг зуун ерэн есөн мянган Зээлжих тусгай эрхтэй (5,199,000)-тай тэнцэх төрөл бүрийн валютаар олгох зээл ("Зээл" гэх) ба

(б) арван зургаан сая ам.доллар (16,000,000)-тай тэнцэх буцалтгүй тусламж ("Буцалтгүй тусламж" гэх) орно.

2.02 (а) Хүлээн авагч нь АХБ-нд Зээлийн данснаас ашигласан, эргэн төлөөгүй Зээлийн үлдэгдэлд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилд нэг хувийн (1%) хүү төлөх ба түүнээс хойш жилд нэг аравны таван хувийн (1,5%) хүү төлнө.

(б) Энэхүү зүйлийн 2.02 дугаар заалтын (а)-д тусгагдсан "үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа" гэдэг нэр томъёо нь энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 2-т заасан үндсэн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн эхний үндсэн төлбөрийг хийхээс өмнөх хугацааг хэлнэ.

2.03 Зээлийн хүү болон бусад төлбөрийг жил бүр хоёр удаа 4 дүгээр сарын 1-нд ба 10 дугаар сарын 1-нд хийнэ.

2.04 Хүлээн авагч Зээлийн данснаас авч ашигласан Зээлийн үндсэн дүнг энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 2-т заасан эргэн төлөх хуваарийн дагуу эргэн төлнө.

2.05 Зээлийн журмын 4.03(а) болон 4.04-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Зээлийн үндсэн дүнг эргэн төлөх валютын нэгж болон зээлийн хүүг төлөх валютын нэгж нь Доллар байна.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Тусламжийн болон Зээлийн хөрөнгийг ашиглах

3.01 Хүлээн авагч нь Төслийн хүрээнд гарах зардлыг Зээлийн болон Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн заалтуудын дагуу санхүүжүүлэхэд ашиглана.

3.02 Зээлийн болон Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх Ажил, бараа материал болон бусад зардлын санхүүжилт, түүнчлэн зардлын ангилал тус бүрийн хөрөнгийн хуваарилалтыг энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 3А, 3B болон тэдгээрт оруулах Хүлээн авагч, АХБ харилцан тохиролцсон нэмэлт өөрчлөлтийн заалтуудын дагуу гүйцэтгэнэ.

3.03 АХБ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд Зээлийн болон Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх Ажлын худалдан авалтыг энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 4-ийн дагуу хийнэ.

3.04 Зээлийн болон Буцалтгүй тусламжийн данснаас хийгдэх ажлын худалдан авалттай холбоотой санхүүжилтийг зөвхөн дараахь нөхцөлд гаргана. Үүнд:

(а) АХБ-наас худалдан авалт хийж болох шаардлагыг хангасан эх үүсвэр хэмээн тодорхойлдог түүний гишүүн улс орнуудаас нийлүүлсэн Ажил ба

(б) АХБ-наас тусгайлан заасан бусад шаардлагыг хангасан Ажлыг авах.

3.05 Зээлийн журмын 8.02-т заасны дагуу зээлийн данс хаагдах өдөр, Буцалтгүй тусламжийн журмын 8.02-т заасны дагуу Буцалтгүй тусламжийн данс хаагдах өдөр нь 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эсвэл Хүлээн авагч болон АХБ хооронд тусгайлан тохиролцсон өөр өдөр байна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Тусгай тохиролцоо болон Эхний зээлийн хэлэлцээрийн заалтуудыг тусгах

4.01 (а) Хүлээн авагч нь Төслийг хэрэгжүүлэх болон Төслийн тоног төхөөрөмжийг ашиглахад Эхний зээлийн хэлэлцээрийн Хавсралт 6-д заасан бүх үүргийг (Хавсралтийн 5 дугаар заалтаас бусад) болон Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 5-д заасан бүх үүргийг биелүүлэх буюу биелүүлэх арга хэмжээ авна.

(б) Эхний зээлийн хэлэлцээрийн 4.02, 4.03, 4.04 болон Хавсралт 6 (Хавсралтийн 5 дугаар заалтаас бусад) нь энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт бүрэн тусгагдсан мэт адил хүчинтэйгээр мөрдөгдөнө.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Түр зогсоох, цуцлах, зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлөх

5.01 (а) Зээлийн журмын 8.01(m) хэсгийн зорилгоор Зээлийн данснаас; (б) Буцалтгүй тусламжийн журмын 8.01-ийн (k) хэсгийн зорилгоор Буцалтгүй тусламжийн данснаас тус бүр санхүүжилт авах Хүлээн авагчийн эрхийг дараахь нэмэлт нөхцлийн үндсэн дээр түр зогсооно. Үүнд: Хүлээн авагч нь эхний Зээлийн хэлэлцээрийн аливаа нэг үүргийг зөрчсөн байх.

5.02 Дараахь нэмэлт нөхцлийн үндсэн дээр Зээлийн журмын 8.07(d) хэсгийн зорилгоор зээлийн эргэн төлөгдөх хугацааг богиносгоно. Үүнд: энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн 5.01-д заасан зүйл тохиолдсон бол.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Хүчинтэй болох

6.01 Зээлийн журмын 9.04, Буцалтгүй тусламжийн журмын 9.04-р хэсгийн зорилгоор энэхүү Санхүүжилтийн хэлэлцээр нь түүнийг байгуулсан өдрөөс хойш ер (90) хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Бусад зүйл

7.01 Зээлийн журмын 11.02, Буцалтгүй тусламжийн журмын 11.02-р хэсгийн зорилгоор Хүлээн авагчийн төлөөлөгчөөр Сангийн сайдыг тодорхойлсон болно.

7.02 Зээлийн журмын 11.01, буцалтгүй тусламжийн журмын 11.01-р хэсгийн зорилгоор дараахь хаягийг тодорхойлсон болно. Үүнд:

Хүлээн авагчийн хувьд:

Сангийн яам

Засгийн газрын 2 дугаар байр

Нэгдсэн Үндэстний гудамж – 5/1

Улаанбаатар – 15160

Монгол Улс

Факсын дугаар:

(976) 51-262272

АХБ –ны хувьд:

Азийн Хөгжлийн Банк

Ш/Х 789

0980 Манила хот, Филиппин

Факсийн дугаарууд :

(632) 636 – 2444

(632) 636 – 2426

ЭНД ӨГYYЛСНИЙГ БАТЛАН ГЭРЧИЛЖ, талууд зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрийн эхэнд дурдсан өдөр гарын үсэг зурж, АХБ-ны Төв байранд хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ

__________________

Сангажав Баярцогт

Эрх бүхий төлөөлөгч

Азийн Хөгжлийн Банкийг төлөөлж

__________________

Адриан Рутенберг

Эрх бүхий төлөөлөгч

ХАВСРАЛТ 1

Төслийн тодорхойлолт

1. Энэ төсөл нь Эхний төслийн дараахь хэсгүүдийн нэмэлт зардлыг санхүүжүүлж, Эхний төслийн зорилгод хүрэхэд туслалцаа үзүүлнэ.

А хэсэг – Эхний төслийн автозам

(а) Чойроос Замын-Үүд хүртэлх 430 км автозамын үлдсэн хэсэг болох жаран хоёр (62) километр 2 эгнээ бүхий автозамын барилгын ажил

(б) (i)_35 дугаар зөрлөгөөс 18 дугаар худаг, (ii) 18 дугаар худагаас 62,2 км хүртэлх автозамын барилгын ажлын гэрээний үнийн өсөлт

Г хэсэг – Бүсийн хөгжил

(а) Өргөн сум хүрэх туслах автозамын барилгын ажлын гэрээний үнийн өсөлт

2. Төсөл 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

[i]

ХАВСРАЛТ 2

Зээлийг төлөх хуваарь

(Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл - нэмэлт)

Төлбөр хийх хугацаа Үндсэн өрийн төлбөр

(ЗТЭ-ээр илэрхийлэгдсэн)

2018.10.01

108,313.00

2019.04.01

108,313.00

2019.10.01

108,313.00

2020.04.01

108,313.00

2020.10.01

108,313.00

2021.04.01

108,313.00

2021.10.01

108,313.00

2022.04.01

108,313.00

2022.10.01

108,313.00

2023.04.01

108,313.00

2023.10.01

108,313.00

2024.04.01

108,313.00

2024.10.01

108,313.00

2025.04.01

108,313.00

2025.10.01

108,313.00

2026.04.01

108,313.00

2026.10.01

108,313.00

2027.04.01

108,313.00

2027.10.01

108,313.00

2028.04.01

108,313.00

2028.10.01

108,313.00

2029.04.01

108,313.00

2029.10.01

108,313.00

2030.04.01

108,313.00

2030.10.01

108,313.00

2031.04.01

108,313.00

2031.10.01

108,313.00

2032.04.01

108,313.00

2032.10.01

108,313.00

2033.04.01

108,313.00

2033.10.01

108,313.00

2034.04.01

108,313.00

2034.10.01

108,313.00

2035.04.01

108,313.00

2035.10.01

108,313.00

2036.04.01

108,313.00

2036.10.01

108,313.00

2037.04.01

108,313.00

2037.10.01

108,313.00

2038.04.01

108,313.00

2038.10.01

108,313.00

2039.04.01

108,313.00

2039.10.01

108,313.00

2040.04.01

108,313.00

2040.10.01

108,313.00

2041.04.01

108,313.00

2041.10.01

108,313.00

2042.04.01

108,289.00

НИЙТ

5,199,000.00

[1]

ХАВСРАЛТ 3А

Зээлийн хөрөнгийн хуваарилалт ба ашиглалт

Ерөнхий зүйл

Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын зардлыг ангилал болон ангилал бүрт ногдох хөрөнгийн хуваарилалтыг энэхүү Хавсралтын нэмэлтийн хүснэгтэд харуулсан болно (цаашид "Хүснэгт" гэх). (Цаашид "Ангилал" буюу "Ангилалууд" гэж уг Хүснэгтийн Ангилал буюу Ангилалуудыг хэлнэ.)

АХБ-ны санхүүжилтийн хувь

2. АХБ-наас өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хүснэгтэд заасан Ангилал бүрийг Хүснэгтэд тодорхойлон ногдуулсан хувийн дагуу Зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

Хүүгийн шимтгэл

3. Хүснэгтийн 3 дугаар ангилалд хуваарилагдсан мөнгөн дүн нь Төслийн хэрэгжүүлэх хугацааны туршид Зээлийн хүүг төлөхөд зарцуулагдана.

Дахин хуваарилалт

4. Зээлийн хөрөнгийн хуваарилалт болон Хүснэгтэд заасан хувь хэмжээг харгалзалгүйгээр:

(а) Хэрэв аль нэг Ангилалд хуваарилагдсан зээлийн хэмжээ нь тухайн Ангиллын хүрээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй бол АХБ (i) өөр Ангилалд хуваарилагдсан бөгөөд АХБ-ны үзсэнээр бусад зардлыг санхүүжүүлэхэд шаардлагагүй хөрөнгийг дутагдаж буй бүрэлдэхүүн ангилалд дахин хуваарилалт хийнэ, (ii) хэрэв дахин хуваарилагдсан хөрөнгө нь дутагдаж буй хэмжээнд хүрэлцэхгүй бол тухайн Ангиллын хүрээнд хийгдэх бусад бүх зарцуулалтыг үргэлжлүүлэх үүднээс анх хөрөнгө дутагдсан зүйлд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийн хувь хэмжээг багасгана.

(б) Хэрэв тухайн Ангилалд хуваарилагдсан хөрөнгө нь уг ангиллын хувьд тохиролцсон шаардлагатай бүх зардлын хэмжээнээс илүү гарвал АХБ Хүлээн авагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр илүү гарсан хөрөнгийг өөр Ангилалд дахин хуваарилна.

Зарцуулалт хийх журам

5. АХБ-наас өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд Зээлийн хөрөнгөөр ажлын худалдан авалтыг санхүүжүүлэх бүхий л зарцуулалтыг АХБ-ны "Зээлийн зарцуулалтын гарын авлага"-ын дагуу хийнэ.

Тусгай данс; Зардлын тайлан

6. (а) АХБ-наас өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хүлээн авагч нь Санхүүгийн хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц АХБ-ны хүлээн зөвшөөрөхүйц арилжааны банкинд төслийн тусгай дансыг нэн даруй нээнэ. Төслийн тусгай дансыг нээх, ашиглах, зузаатгал хийх, хаах үйл ажиллагааг АХБ-ны "Зээлийн зарцуулалтын гарын авлага" болон Хүлээн авагч, АХБ хооронд тохиролцсон тодорхой зохицуулалтын дагуу зохион байгуулна. Тусгай дансанд Доллар байршуулах бөгөөд түүнд шилжүүлэх анхны хөрөнгийн хэмжээ (i) Төслийг хэрэгжүүлэх эхний зургаан сард шаарлагатай хөрөнгө, эсвэл (ii) 500 000.00 ам.долларын аль нь багатай тэнцүү байна.

(б) Санхүүжигдэх зардлын нөхөн төлөлтийг АХБ-ны "Зээлийн зарцуулалтын гарын авлага" болон Хүлээн авагч, АХБ хооронд тохиролцсон тодорхой зохицуулалтын дагуу Зардлын тайлангийн аргаар зохион байгуулна. Зардлын тайлангийн аргаар хийх бие даасан төлбөрийн нөхөн төлбөр нь 100 000, 00 ам.доллараас хэтрэхгүй байна.

Урьдчилан гаргасан санхүүжилт

7. Төсөл хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө боловч энэхүү Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс 12 сарын өмнө Зээлийн тусгай данснаас Зээлийн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх, түүнээс хэтрэхгүй хөрөнгөөр үндэслэлтэй зарцуулалтыг санхүүжүүлж болно.

[1] Энэ багана дахь тоонууд нь гүйлгээ хийх өдрийн ЗТЭ-тэй дүйцнэ. Төлбөр хийхдээ Зээлийн журмын 3.04 болон 4.03 заалтуудыг баримтална.