A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦЭРГИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын ардын цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг тус тус татан буулгасны үндсэн дээр бүх цэргийн дуу бүжгийн чуулгыг 1994 оны тавдугаар сард багтаан зохион байгуулж Батлан хамгаалах яамны харьяанд ажиллуулсугай.

2.Бүх цэргийн дуу бүжгийн чуулгыг хил, хязгаарын цэргийн анги, байгууллагуудад урлагийн тоглолтоор тэргүүн ээлжинд түлхүү үйлчлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байхыг Батлан хамгалахын сайд Ш.Жадамбаад даалгасугай. /Засгийн газрын 2002 оны 239 дүгээр тогтоолоор өөрчилсөн/

3. /Энэ хэсгийг ЗГ-ын 2000 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар (хуучин нэрээр)-ын музейн барилгыг Тагнуулын төв газрын мэдэлд үлдээж, хилийн цэргийн түүхэн замналтай холбогдсон үзмэрийг уг музейд хэвээр байрлуулж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

5.Цагдаагийн дээд сургуулийн хилийн факультетийг сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хамт Цэргийн их сургуульд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгасугай.

6.Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр зэвсэгт хүчин, хилийн цэргээс халагдах хүмүүсийг ажлаар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа,нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА

/Энэ тогтоолд 2000 оны 13, 2002 оны 239 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./