A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 181

ЦОМЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа/

Монгол-Японы ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сумо бөхчүүдийн алдар гавьяаг хөхиүлэн дэмжих, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомын шинэчилсэн загвар шалгаруулах ажлын хэсгийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомын шинэчилсэн загвараар уран бүтээлч Д.Эрдэмбилэгийн зохиосон "Гурван цагийг билэгдсэн бөхчүүд" бүтээл, цомын батламжийг баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 73 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Цом хийлгэх зардалд шаардагдах 18,592.5 /арван найман сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун/ мянган төгрөгийг шийдвэрлэх, түүнчлэн "гэрэгэ"-ний зардлыг тухай бүр санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан Цомын загвараар 1:3 харьцаагаар жижгэрүүлсэн цомыг бүтээж, Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд хадгалуулж байхаар тогтоосугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 73 дугаар тогтоолоор нэмсэн)

4.Энэ тогтоолын  3 дахь заалтад  заасан  жижгэрүүлсэн цомыг бүтээхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо (Б.Бат-Эрдэнэ), Сангийн яам (Б.Жавхлан)-нд тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 73 дугаар тогтоолоор нэмсэн)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА