A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦОГЦ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 335 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦОГЦ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 335 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

"Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 95 дугаар тогтоолын 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

3. Цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн төсвийнхөө багцад болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Цогц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дунд хугацааны үнэлгээний тайланг 2015 онд, эцсийн үнэлгээний тайланг 2020 онд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримтлах бодлогыг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.