A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний дагуу 47 хүний бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний цэргийн багийг БНХАУ-д зохион байгуулагдах Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалт, дадлагад оролцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД