A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн сарын үндсэн цалингийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Дарга: 800,000.0 төгрөг

Гишүүд: 600,000.0 төгрөг

2. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг томилогдсон өдрөөс нь эхлэн нөхөн олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА