A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 313

Улаанбаатар хот

ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харьяа Амралт үйлчилгээний цогцолборын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Чин ван Ханддоржийн өргөөг балансаас балансад Гадаад харилцааны яаманд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР