A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын тогтоол

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2002 оны З дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа жирийн дэглэмтэй Архангай аймгийн 447, Баян-Өлгий аймгийн 449, Баянхонгор аймгийн 455, Говь-Алтай аймгийн 441, Дорнод аймгийн 445, Завхан аймгийн 451, Орхон аймгийн 437, Сүхбаатар аймгийн 459, Увс аймгийн 453 дугаар хорих ангиудыг баривчлах байр болгон өөрчилсүгэй.

2. Булган, Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Нийслэлийн "Хонхор" хороонд баривчлах байрыг шинээр байгуулсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймгийн 457 дугаар хорих ангиудыг жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон тус тус өөрчлөн зохион байгуулсугай.

4. Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн гаднахь дохиолол, харуул хамгаалалтыг дотоодын цэргийн харьяаллаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд шилжүүлсүгэй.

5. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, албадан саатуулах байрыг ажилтан болон орон тоо, төсөв, хуяглан хүргэлтийн автомашин, бусад хөрөнгийн хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяаллаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд балансаас балансад шилжүүлсүгэй.

7. Шинээр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон тоо, бүтэц болон хуульд заасан холбогдох бусад дүрэм, журмыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.

8. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн тооцоог хянаж жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

9. "Хорих ангиудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 173 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "...аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт..." гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад," гэж, "Хорих байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны З дугаар сарын З-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн "Цагдаагийн ерөнхий газар" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар", "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "д"-гийн "-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар" гэснийг "-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "б" заалтаас бусад зүйл, заалт, "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтын "Нэг"-ийн З дахь хэсэгт "Цагдаагийн ерөнхий газрын Цагдан хорих төв" гэснийг, "Хорих ангиудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 173 дугаар тогтоолын З дугаар зүйл, "Хорих байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны З дугаар сарын З-ны өдрийн 37 дугаар тогтоолын 7 дугаар зүйлээс "... холбогдох аймгийн Засаг дарга..." гэснийг, 8 дугаар зүйлийн "б" заалтаас "...Дээрх аймгийн Засаг дарга нартай хамтран..." гэснийг, "Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай" Засгийн газрын 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.