A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 31



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :


1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн шинжлэх ухааны байгууллагуудын бүтцэд хийх өөрчлөлтийн чиглэлийг хавсралтын ёсоор баталж, энэхүү өөрчлөлтийг зохион байгуулах, удирдлагыг томилон ажиллуулах арга хэмжээг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, холбогдох байгууллагуудын удирдлагад даалгасугай./Энэ тогтоолын хавсралтын Б хэсгийн 7 дахь заалтыг 2013-4-27-ны 157-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2.Дараахь асуудлуудыг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай:


а/ шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийг өөрчлөх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавьж дүнг нэгтгэн Засгийн газарт илтгэх;


б/төрийн өмчид түшиглэсэн техник, технологийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнес эрхлэх корпорациудыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/-той хамтран одоогийн төсөв, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр байгуулж ажиллуулах;


в/энэ тогтоолын хавсралтад хамрагдаагүй эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажлын өгөөж, үр ашиг, өмч хөрөнгийн ашиглалтыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/-той хамтран шалган зохих санал боловсруулах;


г/Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулах болон Шинжлэх ухаан, технологийн санг бие даасан бүтэцтэйгээр ажиллуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн багц хуулийн төслийг боловсруулж, энэ оны дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ