A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГАЗАР НЭМЖ АШИГЛУУЛАХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Газрын тухай хуулийн 18.1.6, Улсын Их Хурлын 2003 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд 1800 кв.м газрыг нэмж ашиглуулахаар тогтоосугай

2. Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд нэмж ашиглуулахаар олгосон газрын заагийг тогтоон гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ