A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мөндрөөс хамгаалах ажлын үр дүнг харгалзан, орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн таримал ургамлыг мөндрөөс хамгаалах эрдэм шинжилгээ, туршилт-үйлдвэрлэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Хөрөнгө, санхүүгийн боломжийг харгалзан зориудан аргаар үүлэнд нөлөөлж бороо оруулах төслийг хэрэгжүүлэх ажлыг түр хугацаагаар зогсоож, хойшлуулах тухай Байгаль орчны яамны саналыг зөвшөөрсүгэй.

3.Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ)-д даалгах нь:

а)таримал ургамлыг мөндрөөс хамгаалах ажилд зориулан төсвөөс олгох хөрөнгийг 1994 оныхоос 1995 онд 40 хувиар, 1996 онд 70 хувиар тус тус бууруулан уг ажлыг цаашид аж ахуйн тооцооны үндсэн дээр явуулах арга хэмжээ авсугай. /ЗГ-ын 2001 оны 98-р тогтоолоор хүчингүй/

б)мөндрөөс хамгаалах туршилт-үйлдвэрлэлийн ажил явуулах баазыг бэхжүүлэх, арга технологийг нь боловсронгуй болгох, боловсон хүчнээр хангах арга хэмжээг 1996 онд багтаан холбогдох яамтай хамтран авсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цаг агаарт зохистой нөлөөлөх зарим боломжийг бүрдүүлэх арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ

/Засгийн газрын 2001 оны 98 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлтийг тусгав./