A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 221

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2006 онд Хэнтий, Хөвсгөл, Увс, Дундговь аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэгт эрүүл мэндийн үзлэг хийхэд шаардагдах оношлуур, урвалж, эм хэрэгслийн зардлыг гүйцэтгэлээр нь тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд, үзлэгийн багийн томилолтын болон шатахууны зардалд зориулан 16.3 (арван зургаан сая гурван зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд тус тус даалгасугай.

2. Үзлэгийн дүнг 2007 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД