A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2007 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2007 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2006 онд тогтоосон түвшинд үргэлжлүүлэн мөрдсүгэй.

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 300 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын хураамжийг 2550 төгрөгөөр тус тус тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА