A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНД ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 34 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2007 онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү жагсаалтад тусгагдсан хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулж, Засгийн газрын 2006 оны 77 болон 153 дугаар тогтоолд заагдсан арга хэмжээг хэрэгжүүлж дуусгахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН