A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улс, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувийн хэвшлийг хөгжүүлэх төслийн тухай Хөгжлийн Зээлийн Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

Ц.Ганхуяг -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Н.Алтанхуяг -Улсын Их Хурлын гишүүн

С.Баярцогт -Улсын Их Хурлын гишүүн

О.Дашбалбар -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Нямдорж -Улсын Их Хурлын гишүүн

Ч.Улаан -Улсын Их Хурлын гишүүн

Я.Эрхэмбаяр -Улсын Их Хурлын гишүүн

2.Хөгжлийн Зээлийн Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг 2000 оны 6 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Ц.Ганхуяг/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ