A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл олгох, түүний үйлдвэрлэлт, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг 1994 оны 2 дугаар сард багтаан боловсруулж мөрдүүлэх;

2)Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан тогтоол, шийдвэрийг Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуульд нийцүүлэх;

3)согтууруулах ундааны үйлдвэрлэлт, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд тавих хяналтад иргэдийг татан оролцуулах, тэдэнд эрх зүйн анхан шатны мэдлэг олгох сургалтын ажлыг зохион байгуулах;

4)төв, орон нутагт нээгдсэн архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх тасгийн ажлыг сайжруулах, тэдгээрийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн хэмжээг 1994 оны эхний улиралд багтааж тогтоон мөрдүүлэх;

5)төрийн хүндэтгэлийн зоог барих болон ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахад согтууруулах унда хэрэглэх журмыг 1994 оны эхний улиралд багтаан боловсруулж мөрдүүлэх;

6)архидан согтууралт үүсэн гарч байгаа нийгэм, эдийн засаг, ёс суртахууны учир шалтгааныг үндэслэлтэй судалж, түүнийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авах.

2."Спирт, архи, дарс, пиво үйлдвэрлэлтийг журамлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдвийн 1971 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101 дүгээр зарлиг, "Согтуурах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 4 дүгээр сарын 8ны өдрийн 120 дугаар зарлигийн 5 дугаар заалтыг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ