A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АРХИВЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 04

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Архивын тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/ архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоол, шийдвэрийг 1998 онд багтаан Архивын тухай хуульд нийцүүлэн шинэчлэх;

2/ 1921-1990 оны МАХН-ын архивыг олон түмэнд ашиглуулах, байраар хангах, санхүүжүүлэх ажлыг МАХН-тай хамтран шийдвэрлэж, зохион байгуулах;

3/ 1979-1982 онуудад Түүхийн төв архиваас Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гадаад явдлын яам, Улсын геодези, зураг зүйн газарт шилжүүлсэн Монгол Улсын хилийн түүхийн холбогдолтой баримтууд, мөн аймаг, хошуу, өртөө харуулын нутгийн зураг зэрэг материалыг 1998 онд багтаан Үндэсний төв архивт буцаан авах ажлыг зохион байгуулах;

4/ Архивын тухай хуулийн 11.1.5, 11.1.6, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.8, 15.1.9, 15.1.12, 17.2, 19.5, 19.6, 19.7, 19.8, 19.10 дахь хэсгийн заалтуудыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулах.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ