A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 03

Төрийн ордон. Улаанбаатар хот

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ

Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай.

1.1.урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс;

1.2.хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс;

1.3.мөрдөн шалгах хэлтэс;

1.4.тамгын хэлтэс.

2. Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаар 90 албан хаагч байхаар тогтоосугай.

3.Авлигатай тэмцэх газрыг шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

4.Цагдаагийн байгууллага, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны авлигатай тэмцэх бүтцэд ажиллаж байгаа албан хаагчдыг төсөв, эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/, Монгол Улсын ерөнхий прокурор / М.Алтанхуяг/ нарт даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ