A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын анхдугаар Их Хурал хуралдаж анхдугаар Үндсэн хууль баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны 70 жилийн ойг 1994 оны 11 дүгээр сарын 26-нд орон даяар тэмдэглэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Комиссын дарга:

1)Н.Багабанди -Улсын Их Хурлын дарга Комиссын орлогч дарга

2)Л.Энэбиш -Монгол Улсын шадар сайд Комиссын гишүүд:

3)А.Болат -УИХ-ын гишүүн, Хурал, захиргааны байнгын хорооны дарга

4)Ц.Гомбосүрэн -Монгол Улсын Гадаад харилцааны сайд

5)Д.Даваасамууу -Монгол Улсын Сангийн сайд

6)Н.Энхбаяр -Монгол Улсын Соёлын сайд

7)М.Энхсайхан -Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

8)Ц.Баасанжав -Нийслэлийн Засаг дарга

9)Р.Гаваа -Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга

10)Ц.Балдорж -Төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины ерөнхий эрхлэгч

11)Ч.Дашдаваа -Улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга

12)С.Норовсамбуу -Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Комиссын нарийн бичгийн дарга:

13)Н.Ринчиндорж -Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

3.Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох зардлын тооцоог Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэхийг комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ