A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2018 оны 60 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 95

/Энэ тогтоолыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 60 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2."Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Арвин/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ