Хэвлэх DOC Татаж авах
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай


2009 оны 12 сарын 24 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 95



Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.


2.“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Арвин/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ