A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

Байнгын хорооны гишүүнээр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ