A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 15

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Цэндийн Шинэбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаярыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ