A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 39

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, гадаад улс, олон улсын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон бусад шийдвэрийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нийцүүлэх, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжэээг 1993 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан авах;

2)эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээ, түүнд тавих нөхцөл шаардлагыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7, Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэн тодорхойлж, 1993 оны 6 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3)гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихн, хамгаалах, зохицуулах болон түүнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх тухай олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрт нэгдэх, олон улсын байгууллагад элсэн орох асуудлыг судалж, 1993 онд багтаан шаардлагатай арга хэмжээ авах;

4)гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж Монгол Улсын зарим хууль тогтоомж, лавламжийн шинжтэй бусад баримт бичгийг англи хэл дээр бэлтгэн, 1993 онд батаан хэвлэх ажлыг зохион байгуулах.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "БНМАУ-ын Гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолр, "Гадаадын байгууллагын орлогод татвар оногдуулж байх тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар зарлигийг 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчиннүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ