A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 18

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Их Хурал 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуульд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР