A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

2003 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1.1, 12.1.3 дахь заалт, 16.2 дахь хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсүгэй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ