- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
2010 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 61
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтын “ТӨ-1”-д хамаарах хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.