A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгалийн бүс, бүслүүрийн иж бүрдэл, өвөрмөц тогтоц, амьтан, ургамлынх нь онцлог шинж төрхийг харгалзан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-уул сумын нутаг дахь Хорьдол, Сарьдагийн нурууны Нарт-уул, Битүү-уул, Хашаат хар уул, Мангууш уул, Бэлтэс, Алтгана, Ар босготын голын эх орчмыг хамарсан газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар; Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, Жаргалант хайрхан, Хар-ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар; Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын хилийн зааг дахь Хөгнөхаан уулын орчмыг хамарсан газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

/Энэ заалтын өгүүлбэрийг 2003 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ