A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАМЫН-YҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Замын-Yүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/."Замын-Yүд" эдийн засгийн чөлөөт бүсэд зориулан олгох газрын байршил, хэмжээ, бүсийн хилийн цэсийг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/"Замын-Yүд" эдийн засгийн чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан эхний ээлжинд авах арга хэмжээний төлөвлөгөө гарган санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж, шат дараатай хэрэгжүүлж ажиллах;

3/чөлөөт бүсүүдийн хэлбэрийг харгалзан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төлбөрийн хувь хэмжээг ялгавартай тогтоох тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/, Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-нд тус тус даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР