A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ СУМДЫГ НИЙЛҮҮЛЖ, САЙНЦАГААН СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Дундговь аймгийн Сайнцагаан, Мандалговь сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Сайнцагаан, Мандалговь сумдыг нийлүүлж, шинээр Сайнцагаан сум байгуулж, төвийг нь Мандалговьд байхаар тогтоосугай.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын хилийн цэсийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигт зааснаар хэвээр үлдээсүгэй.

3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай:

1/Сайнцагаан сум байгуулсантай холбогдуулан тус сумын иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл хангах;

2/ Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох ажлыг 1999 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар зүйлийн "Мандалговь хот"- д хмйЮмабмх еЭЭйс, " Сум байгуулах тухай" Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ