A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ДҮҮРГИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Туул дүргийг татан буулгаж Хан-Уул дүүрэгт, Гачуурт дүүргийг татан буулгаж Баянзүрх дүүрэгт, Жаргалант дүүргийг татан буулгаж Сонгино-Хайрхан дүүрэгт тус тус нэгтгэн харьяалуулсугай.

2."Улаанбаатар /нийслэл/ хотын район, хороог татан буулгаж, шинээр дүүрэг байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хоёр дахь хэсгийн "8.Туул дүүрэг", "11.Жаргалант дүүрэг", "12.Гачуурт дүүрэг" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ