A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ТАТАН БУУГДСАН "АРДЫН ЭРХ", ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИНЫ ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2000 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ТАТАН БУУГДСАН "АРДЫН ЭРХ", "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИНЫ ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтыг зөв ойлгон хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Татан буугдсан "Ардын эрх"," Засгийнгазрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн зарим заалтыг дордурдсанаар тайлбарласугай:

1.Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинд ажиллаж байсан ажиллагсад" гэдэгт эдгээр сонинг үүсгэн байгуулсан үеэс, татан буугдах хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр буюу томилолтоор ажиллаж, уг сонины газраас цалинжиж байсан ажилчин, ажилтан нарыг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн мөн зүйл заалтын "сонин хэвлэл эрхлэн гаргадаг хуулийн этгээд, иргэд" гэдэгт Хууль зүйн яам болон бусад эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, зөвшөөрөл авсан сонин хэвлэлийг тодорхой хугацаандаа тогтмол гаргаж байгаа хуулийн этгээд, иргэн болон тэдгээртэй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаа сурвалжлагч, сэтгүүлчдийг хамааруулна.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ