A

A

A

Бүлэг: 1979

2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай:

1/Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын зарим хэсгийг хамарсан Улаан тайгын Бүрэлгээний нуруу, Хар нуурын нуруу, Нарийны нуруу, Барлин нуур, Буриадын голын эх орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар;

/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2/Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн заагт орших Намнан уул, Булган аймгийн Бугат сумын нутагт орших Хан Жаргалант уул, Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумын хилийн заагт орших Их газрын чулуу орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар.

/Энэ заалтын зарим хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Хөгнөхааны байгалийн нөөц газрын хилийн заагийг Тарна гол, Монгол элс, Их, Бага Монгол уул орчмын газар нутгаар өргөтгөн Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газар болгон өөрчилсүгэй.

З.Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын шинэчилсэн хилийн заагийг хавсралтаар баталсугай.

/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1 дэх заалтаас "Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын хилийн зааг дахь Хөгнөхаан уулын орчмыг хамарсан газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР