- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 06
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайг Эдийн засгийн байнгын хорооны, Б.Эрдэнэбатыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Л.Гүндалайг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Эрдэнэбатыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A