A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 64

Төрийн ордон. Улаанбаатар хот

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Комиссын дарга:

Ц.Шаравдорж -Улсын Их Хурлын гишүүн

Орлогч дарга:

Г.Баясгалан -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нарийн бичгийн дарга:

Д.Батжаргал -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Гишүүдэд:

Р.Эрдэнэбүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга

Б.Батбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Д.Батсайхан -Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч

Ч.Мөнхбат -Улсын ерөнхий прокурорын орлогч

Б.Батсэрээдэнэ -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Мишигжав -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Баатарзориг -Нийслэлийн Засаг даргын орлогч

Б.Пүрэвням -Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч

Д.Даваадорж -Ерөнхийлөгчийн Тамгын газрын уучлал хариуцсан референт

М.Ганболд -Эрүүгийн цагдаагийн газрын дарга

2. Өршөөл үзүүлэх ажлын дүнг 2006 оны 8 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Комисс /Ц.Шаравдорж/-т даалгасугай.

3. Хорих болон баривчлах газраас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ