A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

                                                                                         ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 207 дугаар тогтоолын 2-ын 14 дүгээр зүйлийн "электроникийн салбарт аж ахуйн болон үйлдвэрлэл, технологийн зориулалттай төрөл бүрийн электрон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх, угсрах", гэсний дараа …хөдөлгөөнт холбооны сүлжээ байгуулах ашиглалт, үйлчилгээ явуулах салбар гэж нэмсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ