A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1999 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 394

Улаанбаатар хот

                                             УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 1998 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль" 1999 оны 10 дугаар сарын 14-нд батлагдсантай холбогдуулан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай "Улсын Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг үндэслэн Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгээр энэ хуулийн 13.1 дүгээр зүйлийн "хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчдэд 500 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно" гэснийг "хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн нөхөх олговор олгоно" гэж өөрчилсөн тул хорих ял шийтгүүлсэн хэлмэгдэгчид шүүхийн шийдвэрээр олгосон 500000 төгрөг дээр нэмж 500000 төгрөг олгохоор шийдвэрлэхдээ урьдах хэрэгт буй нотлох баримтыг үндэслэн ИХШХШ тухай хуулийн 128 дугаар зүйлийг баримтлан шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

2.Улс төрийн хилс хэрэгт, хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар энэ хуулийн 14 дүгээр зүйл /нөхөх олговрыг олгохгүй байх үндэслэл/-ийг хүчингүй болгосон байх тул Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоолын 12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Нөхөх олговор авахыг хүссэн нэхэмжлэлийг дээрх зүйл, заалтаар хэрэгсэхгүй болгосон, эсхүл нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол ИХШХШ тухай хуулийн 177 дугаар зүйлд зааснаар эсэргүүцэл бичин дээд шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.ЦОГНЯМ