A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 487

Улаанбаатар хот

                                                                        ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулиудын ижил төстэй нэр томъёог тайлбарлуулах тухай Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчны яамны хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн зарим нэр томъёог дор дурдсанаар тайлбарласугай:

1.Монгол Улсын ргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин" гэдэгт төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагад аливаа гэрээ, томилолт, сонгуулийн үндсэн дээр байнгын ажил эрхэлж, цалин хөлс авдаггүй, зөвхөн өөрийн өмчлөлийн малыг байнга маллаж, олдог ашиг орлогоороо амьдардаг, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй иргэдийг хамруулан ойлгоно. Харин бусдын өмчлөлийн малыг аливаа гэрээний үндсэн дээр маллаж цалин хөлс авч амьдардаг иргэд хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин гэсэн ойлголтод хамаарахгүй.

2.Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан "малчин өрх" гэдэгт өөрийн болон бусдын өмчлөлийн малыг байнга маллаж үндсэн ашиг орлогоо түүнээсээ авдаг, өрхийн аль нэг гишүүн нь гэрээ, томилолт, сонгуулийн үндсэн дээр өөр ажил эрхэлдэггүй, гэр бүл хөдөлмөрийн нэгдэл бүхий иргэний бүртгэл мэдээллийн 1 картанд бүртгэлтэй хүмүүсийг ойлгох бөгөөд тэд бэлчээр, хадлангийн талбай ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Харин өөрийн өмчлөлийн малаа бусдаар маллуулдаг этгээд нь бэлчээр, хадлангийн талбай ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

3."Мал" гэдгийг Эрүүгийн хуулийн 1231 зүйлийг талбарлах тухай Дээд шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор тайлбарласнаар олгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ж.ДАШДОРЖ