- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай
2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 42
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өмчлөлд байгаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр /Шархад/-т байрлалтай эмнэлгийн байр, штабын байр, цэргийн казарм /хуучин орос цэргийн хотхоны барилгууд/-ыг Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуйн их сургууль, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Нийслэлийн өмчлөлд шилжүүлсүгэй.