A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 59

Төрийн ордон. Улаанбаатар хот

НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр явуулахаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ