A

A

A

Бүлэг: 1979

ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хавсралтын ёсоор шинэчлэн тогтоосугай. /УИХ-ын 2000 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 2З-ны өдрийн 45 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ