A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДСАНЫ 7О ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдсаны 7О жилийн ойг 2000 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэхээр тогтоосугай.

2.Прокурорын байгууллага байгуулагдсаны 7О жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдсон зардлыг 2000 оны улсын төвлөрсөн төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ